card

ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА

Хүйтэн жакузи нь халаалтын системгүй байдаг. Эрүүл ахуйн стандартыг хангаж хийгдэг. ASTRALPOOL -ийн Жакузи нь хэрэглэгчийн тооноос хамаарсан сонголтуудтай байдаг. Алжаал ядаргааг тайлж эмчилгээг хийх зориулалтай уг усан ванн нь олон тооны даралтай ус шахах систем, ус цэвэршүүлэх систем, эргэлтэд оруулах систем, автоматжуулалтын систем зэрэг маш олон инженерийн шийдлүүдээс бүрддэг.

Манай байгууллага нь инженерингийн ажлыг гүйцэтгэдэг ба Европын холбооны хамтрагч нараасаа Жакузины системд шаардлагатай тоног төхөөрөмж, химийн бодис зэргийг захиалан, тээвэрлэлт зохион байгуулан оруулж ирж угсралт суурилуулалтын ажил гүйцэтгэдэг. Тоног төхөөрөмж нь олон жилийн хугацаанд туршигдаж чанарын өндөр түвшинд үйлдвэрлэгдэж хэрэглэгчид хүрдэг ба угсралт суурилуулалтын ажлыг инженерийг баг бүрэлдэхүүн норм дүрэм, стандартын дагуу өндөр түвшинд гүйцэтгэдэг.