card

Ерөнхий танилцуулга

Дэлхийн өнцөг булан бүрд ашиглагддаг үйлдвэрийн бэлэн Жакузи нь Эрүүл ахуйн стандартыг хангаж хийгдэг. ASTRALPOOL-ийн жакузи нь хэрэглэгчийн тооноос хамаарсан олон сонголтуудтай байдаг. Алжаал ядаргааг тайлж,  усан эмчилгээ хийх зориулалтай жакузи нь олон тооны даралттай ус шахах систем, ус цэвэршүүлэх систем, усыг эргэлтэнд оруулах систем, автоматжуулалтын систем зэрэг маш олон инженерийн шийдлүүдээс бүрддэг.

Манай байгууллага нь бэлэн жакузи нийлүлэхээс гадна та бүхний зай талбайд тохируулан халуун хүйтэн жакузины гүйцэтгэл хийдэг.

Манай хамт олон инженерингийн ажлыг гүйцэтгэдэг төдийгүй Европын холбооны хамтрагч нараасаа ЖАКУЗИНЫ системд ордог тоног төхөөрөмжүүд, химийн бодис зэргийг нийлүүлдэг. Тоног төхөөрөмж нь олон жилийн хугацаанд туршигдан, чанарын өндөр түвшинд үйлдвэрлэгдэж хэрэглэгчид хүрдэг бөгөөд угсралт суурилуулалтын ажлыг манай инженерингийн баг норм дүрэм, стандартын дагуу өндөр түвшинд гүйцэтгэдэг.

Жакузи