Дархан Уул аймаг, БУУДАЙ ЗОЧИД БУУДАЛ
Дархан Уул аймаг, БУУДАЙ ЗОЧИД БУУДАЛ-ийн үйлчилгээний төвийн усан сэлэлтийн бассейны PVC доторлогоо болон ус боловсруулах бүрэн автомат тоног төхөөрөмжийн угсралт, халуун хүйтэн жакузинуудын бүрэн автомат тоног төхөөрөмжийн угсралтын ажил.Манай хамтран ажилладаг ХБНГУ-ын ПроМинент болон Испанийн Флуидра үйлдвэрлэгч нарын бассейн болон жакузины усыг эргэлтэнд оруулан боловсруулан цэвэршүүлэх бүрэн автомат тоног төхөөрөмжийг туршилагатай инженер техникийн ажилчид угсарч суурилуулсан.
Дээрх компаниуд нь бассейны ус боловсруулах төхөөрөмжийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг ба бүтээгдэхүүнүүд нь өдгөө дэлхийн өнцөг булан бүрт ашиглагдаж байна. Мөн энэхүү бассейн жакузинуудыг усан сангийн хувьд анхнаасаа халилтын системтэй болгож бетон цутгалтын ажилаас эхлэн манайх хамтран ажилласан нь усыг 100% бүрэн цэвэршүүлэх боломжыг олгосон.
Олон нийтийн бассейн, халуун жакуи, хүйтэн жакузины усыг цэвэршүүлэхэд хэт ягаан туяагаар бактергүйжүүлэх технологи ашигласан. Хэт ягаан туяаны төхөөрөмж нь Европын Холбооны стандартын дагуу үйлдвэрлэгдсэн эдэлгээ сайтай, чанарын өндөр шаардлага хангасан төхөөрөмж юм.
Бассейны усыг найдвартайгаар халдваргүйжүүлэхээс гадна хэт ягаан туяаны технологийн бусад давуу талууд нь хлорт нэгдлийг бууруулж хлорын үнэрийг багасгахад оршдог.
ПроМинент үйлдвэрийн дэлхийд тэргүүлэх химийн бодис дозлох болон хянах технологийн тусламжтайгаар бассейны усны химийн боловсруулалтыг хамгийн найдвартай, химийн бодисын хэмнэлттэй дозолж байгаа.
Удирдах хянах самбар нь өндөр зэрэглэлийн мэдрэгчтэй дэлгэцээр тоноглогдож, шаардлагатай бүх мэдээллийг дэлгэцнээс харахаас гадна дэлгэцээр бүрэн удирдах боломжыг олгосон.
Үндсэн бассейны ус боловсруулах системийн чадал 35 м3ц
Халуун жакузины ус боловсруулах системийн чадал 15 м3/ц
Хүйтэн жакузины ус боловсруулах системийн чадал 10 м3/ц
Бид бассейны саныг EU стандартыг хангах 1,5мм зузаан, тусгайлан зориулагдсан, акрилэн давхаргатай PVC лайнер материалаар доторлосон.
Бассейны PVC лайнеран доторлогоо нь сүүлийн үед ашиглалт нь эрчимтэй өргөжиж буй технологи юм. Үүний гол шалтгаан нь бассейны сан доторх өндөр даралтанд буй их хэмжээний эзэлхүүнтэй усыг үл нэвртрүүлэн найдвартай барих өндөр чанар юм. Бассейны ашиглалтын явцад тавигдах усыг 100%-н найдвартайгаар нэвчилтээс сэргийлэх онцгой шаардлага уг технологийг хэрэглэснээр бүрэн хангагдаж байгаа.
Бассейны тоноглолын хувьд аврах цагираг, өнгө нь солигдож асах өндөр чанарын тусгалтай удирдлагатай лед гэрэл, Нерж чат, температур хэмжигч, бассейны заалны чийг арилгагч төхөөрөмж, усан сангийн үл халтирах шал гэх мэт таны бүх талын тав тухыг хангасан тоноглолтой.
Халуун жакузины хувьд нуруунаас шүрших нийт 16 ширхэг массажны хошуу, Шалнаас бургилах агааран массажны хошуунууд, Лед гэрэлнүүд, халуунаа тогтмол барих систем, Химийн бодисны автомат найдвартай дозлолт, хэт ягаан туяаны системээр ариутгасан тунгалаг ус нь хүний алжаалыг тайлж тав тухыг мэдрүүлнэ.
Хүйтэн жакузи нь усны температурыг тогтмол хүйтэн байлгах Siberia хөргүүр, химийн бодисын автомат дозлолтын систем, Хэт ягаан туяаны систем болон автомат ажиллагаатай элсэн шүүлтүүрээр тоноглогдсон нь жинхэнэ хүйтэн жакузины мэдрэмжийг танд олгоно.
Бид энэхүү бүрэн автомат ажиллагаатай системүүдтэй дээд зэрэглэлийн бассейн жакузины төсөлийг 2019 оны 6-р сард түлхүүр хүлээлцэх нөхцэлтэй хүлээлгэж өгсөн билээ.


