card

ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА

Олон нийтийн бассейн нь спортын арга хэмжээ, сургалт зэргийг зохион байгуулахад тохиромжтой. 

Манай байгууллага нь инженерингийн ажлыг гүйцэтгэдэг ба Европын холбооны хамтрагч нараасаа усан бассейны системд шаардлагатай тоног төхөөрөмж, химийн бодис зэргийг захиалан, тээвэрлэлт зохион байгуулан оруулж ирж угсралт суурилуулалтын ажил гүйцэтгэдэг. Тоног төхөөрөмж нь олон жилийн хугацаанд туршигдаж чанарын өндөр түвшинд үйлдвэрлэгдэж хэрэглэгчид хүрдэг ба угсралт суурилуулалтын ажлыг инженерийг баг бүрэлдэхүүн норм дүрэм, стандартын дагуу өндөр түвшинд гүйцэтгэдэг.

Бассейны сангийн усыг эргэлтэд оруулж ус цэвэршүүлэх системээр ашиглалтад усыг дахин ашиглах боломжтой болгож өгдөг нь ус ашиглалтанд их хэмнэлт болдог. Усанд орж буй хүний эрүүл мэндтэй холбоотой учир бассейны шийдэл нь эрүүл ахуйн стандартыг хангаж байдаг тул Манай систем нь найдвартай үүргээ биелүүлж үндсэн шаардлага стандартыг хангаж байдаг.

Бүрэн автомат, аюулгүй, чанартай тоног төхөөрөмж, чанар стандартын өндөр түвшний гүйцэтгэл танд амлаж байна.