Усан бассейн, жакузины гүйцэтгэл
Жи Эф Ай ХХК нь 2010 онд үүсгэн байгуулагдан ХБНГУ-ын ProMinent группын Монгол улс дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байна. ProMinent групп нь Ус боловсруулалт, Химийн бодис дозлох тоног төхөрөмж үйлдвэрлэгч бөгөөд Ус боловсруулалтын салбарт дэлхийд тэргүүлэгч компани юм.
Манай үйл ажиллагааны нэг чиглэл Усан бассейны гүйцэтгэл юм.
ProMinent-ийн герман технологи, 60 жилийн ноу хауг бид эзэмшин өөрсдийн хүчирхэг инженер техникийн багийг бүрдүүлсэн. Бид байгуулагдсан цагаасаа дэлхийн шилдэг технологиудыг Монгол улсдаа нэвтрүүлэн ажиллаж байна.
Бассейн жакузины усыг эргэлтэнд оруулж боловсруулан цэвэршүүлэх цогц системийн нийлүүлэлт, суурилуулалт, сургалт:
- Бүрэн автомат удирдлагатай
- Сүүлийн үеийн технологи болох озоны төхөөрөмж, хэт ягаан туяаны төхөөрөмж ашиглаж
- Тоног төхөөрөмжүүд бүгд Европын Холбооны стандартыг хангасан
- Бактергүйжүүлэлт өндөр түвшинд хийгдэнэ
- Ухаалаг дозлогч системээр ариутгагч бодисууд зөвхөн шаардлагат тунгаар дозлогдоно
- Бассейны ус цэвэр тунгалаг харагдаж хлорын үнэргүй байна
- Ойроос засвар үйлчилгээ үзүүлнэ
- Өндөр түвшний системийг харьцангуй бага хөрөнгө оруулалттайгаар суурилуулна.
Бассейны доторлогоо: PVC лайнер материалаар бассейны санг доторлоно
- Бассейны сангаас ус нэвчихгүй байх асуудлыг бүрэн шийдвэрлэнэ
- Орчин үед өргөн хэрэглэгдэж байгаа технологи, ХБНГУ-д үйлдвэрлэгдсэн
- Удаан эдэлгээ, цэвэрлэхэд амар хялбар, хят ягаан туяанд тэсвэртэй тусгай гадаргуутай, бактери үржихгүй байх нөхцлийг бүрдүүлнэ.
- Олон өнгийн сонголттой, мозаик шиг харагдах сонголт байдаг
- Хөрөнгө оруулалт харьцангуй бага шаардана.